Олон Үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр гэж юу вэ?

Танилцуулга

АНУ-ын Төрийн департамент жил бүр хуулиар тогтоогдсон эрхийн дагуу Олон Үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг зохион байгуулдаг. Цагаачлал ба харьяаллын тухай хуулийн дагуу “олон үндэстний цагаачид” гэгдэх цагаачлалын визийн ангилал нь Америкийн Нэгдсэн Улсад цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын иргэдэд зориулагдсан байдаг.

Тус хөтөлбөр нь улс орон, бүс нутагт хуваарилагдсан боломжит визийн оноолтын дагуу шалгуур хангасан бүртгэлүүдээс компьютер санамсаргүй сонгох байдлаар явагддаг. Хөтөлбөрт сонгогдсоны дараа АНУ-д цагаачлахын тулд АНУ-ын хуулийн дагуу визийн бүх шалгуурыг хангасан байх ёстой. Ингэхдээ DS-260 цагаачлалын визийн гадаад иргэний бүртгэлийн цахим өргөдөл бөглөх мөн биечлэн элчин сайдын яамны ярилцлагад орж АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу шалгуур хангах эсэх талаарх мөн гэмт хэрэг болон аюулгүй байдалтай холбогдох асуултуудад хариулах юм.

World map

Түгээмэл Асуулт Хариулт

1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болсон. Энэхүү Сугалаа нь АНУ дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог.
Энэ хөтөлбөр компьютероор, санамсаргүй сугалах байдлаар сонгогчийг шалгаруулдаг. Виз хуваарилалтыг газар зүйн зургаан бүсэд хуваадаг бөгөөд бүс бүрийн доторх аливаа улс тухайн жилийн Олон Үндэстний визийн долоон хувиас илүүг авч болдоггүй.
Жил бүр АНУ-ын Төрийн департаментаас DV хөтөлбөрт бүртгүүлэх боломжит хугацааг зааж өгнө. Ихэнхдээ 10 сарын эхнээс 11 сарын эхэн хүртэл байна.
Хөтөлбөрт бүртгүүлэгч нь АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улсын иргэн байх, мөн хамгийн багадаа бүрэн дунд боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой байх; эсвэл мэргэжлээрээ дор хаяж 2 жил ажилласан байх зэрэг үндсэн шалгуурыг хангасан байх шаардлагатай.
Бүртгүүлэх үед биечлэн очих шаардлагагүй бөгөөд цахимаар бүртгэл явагдана. Харин хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд АНУ-ын элчин сайдын яаманд ярилцлага өгөх зэрэгт өөрийн биеэр очих шаардлагатай болно.
Үгүй. Хэдий сонгогдсон ч АНУ-ын элчин сайдын яаманд ярилцлагын цаг товлож, консул визийн шалгуур хангаж байгаа эсэхийг тодорхойлно. Хэрэв консул танд зөвшөөрөл олгосон тохиолдолд та АНУ-д нэвтрэх эрхтэй болно гэсэн үг юм.
Манай байгууллагад бүртгүүлсэн үйлчлүүлэгчдийн хувьд манай компаниас албан ёсны сайтаар дамжуулан мэдээллийг авч үйлчлүүлэгчдэдээ мэдээлнэ. Түүнчлэн АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон тухай мэдэгдлийг шуудан болон мэйлээр явуулахгүй. Мөн АНУ-ын Элчин сайдын яам, Консулын газрууд сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өгөх боломжгүй.
Тийм, бүртгүүлэгч нь АНУ буюу өөр улсад байж болно. Мөн АНУ-аас буюу гадаадаас бүртгүүлж болно.
Тийм, бүртгэлийн хугацааны турш хүн бүр нэг л удаа бүртгүүлэхийг хуулиар зөвшөөрсөн. Төрийн департамент бүртгэлийн хугацааны турш олон бүртгэл оруулсан хүмүүсийг илрүүлэх дэвшилтэт технологи ашигладаг. Хэрэв та нэгээс олон удаа бүртгүүлбэл Олон Үндэстний визийн хөтөлбөрт оролцох боломжгүй болно.
Тийм, эхнэр нөхөр хоёр хоёулаа шалгуурт тэнцэж байвал тус тусдаа бүртгүүлж хөтөлбөрт оролцож болно. Аль нэг нь сонгогдсон тохиолдолд нөгөөх нь дагаж явах эрхтэй.
Тийм. Боломжтой.