Үйлчилгээний нөхцөл
Энэхүү “Үйлчилгээний нөхцөл” нь Грийн Карт Режистрейшн Монголиа ХХК
(цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) болон тус байгууллагын вэбсайт
(www.greencardmongolia.mn) болон бусад албан ёсны сувгаар санал болгож буй
үйлчилгээг авч буй иргэн (цаашид “Үйлчлүүлэгч” гэх) нарын хооронд байгуулагдсан
хууль ёсны эрх зүйн баримт бичиг болно.
-
Нийтлэг үндэслэл
- Үйлчлүүлэгч энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрч, вэбсайтаар эсвэл биечлэн захиалга хийснээр бүх заалтыг дагаж мөрдөнө.
- Үйлчилгээ үзүүлэгч нь АНУ-ын Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр (DV Lottery) болон түүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
-
Үйлчилгээний төрөл, хүрээ
- Үйлчилгээ үзүүлэгч нь дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- DV бүртгэлийн форм бөглөх
- DS-260 форм бөглөх зөвлөх үйлчилгээ
- Баталгаат орчуулгын үйлчилгээ
- Элчин сайдын ярилцлагад бэлтгэх зөвлөгөө
- Бичиг баримт бүрдүүлэлтийн заавар, зөвлөгөө
- АНУ-ын визийн ерөнхий мэдээлэл
- Хөтөлбөрийн бүртгэл баталгаажилт, сонгогдсон эсэх талаар мэдээлэл хүргэх
- Үйлчилгээний багцаас хамааран эхнэр/нөхөр тусдаа бүртгэл хийх
- Үйлчилгээний багцууд нь үнийн хувьд ялгаатай бөгөөд багц тус бүрийн дэлгэрэнгүй агуулга, хураамжийг вэбсайт дээр тодорхой заасан болно.
-
Төлбөр, төлбөрийн нөхцөл
- Үйлчлүүлэгч сонгосон багцын дагуу төлбөрийг урьдчилан төлнө.
- Төлбөрийг бэлнээр, банкны шилжүүлгээр эсвэл цахим төлбөрийн системээр төлөх боломжтой.
- Төлбөр баталгаажсаны дараа үйлчилгээ албан ёсоор эхэлнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн төлсөн төлбөрийг НӨАТ-ын бүртгэлд илгээх ба 2025 оны 11 сарын 15-20 өдрийн хооронд бүртгэлтэй мэйл хаяг руу баримтыг илгээнэ
-
Буцаалт, цуцлалт
-
Цуцлах тохиолдолд:
- 48 цагийн дотор цуцлабал төлбөрийн 80%-ийг буцаана.
- 48 цагаас хойш буцаан олголт хийгдэхгүй.
- Буцаалтын хүсэлтийг албан бичгээр гаргаж, ажлын 3–5 хоногт шийдвэрлэнэ.
-
Үйлчлүүлэгчийн үүрэг
- Үнэн зөв мэдээлэл өгөх; худал/буруу мэдээллээс үүдэх эрсдэлийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Шаардсан хугацаанд бичиг баримтыг файл хэлбэрээр илгээх эсвэл биечлэн өгөх.
- АНУ-ын Төрийн департамент, Элчин сайдын яамны журам, шаардлагыг биелүүлэх.
-
Үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлага
- Гэрээний дагуу мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үзүүлэх.
- Зөвлөх чиг үүрэгтэй; сонгогдох эсэх, виз олгогдох эсэх талаар баталгаа өгөхгүй.
- Үйлчлүүлэгчийн мэдээллийг хуулийн хүрээнд хамгаалж, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
-
Хувийн мэдээллийн нууцлал
- Хувийн мэдээллийг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн дагуу зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана.
- Зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд задруулахгүй.
-
Зохицуулалт, маргаан шийдвэрлэлт
- Энд заагаагүй харилцааг Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
- Маргааныг эхлээд хэлэлцээний замаар шийдвэрлэх; боломжгүй бол харьяалах шүүхэд хандана.